2023.11.17
О.Цогтгэрэл: Авлигатай тэмцэж байгаа юм бол яагаад энэ төр чинь томроод, төсөв чинь томроод байна
Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Хэрхэн тэмцэж байгаа тухай, хэрхэн амжилттай тэмцэж байгаа тухай, асар их ажил хйиж байгаа тухай тайлан ирсэн байна. Эндээс, үнэхээр чин сэтгэлээсээ авлигатай тэмцээд байна уу гэдэг дээр надад бол асар их эргэлзээ байдаг жишээ нь эхний асуудал нь төр том байхаар, төсөв нь том байхаар авлига ихэсдэг гэдгийг батлах шаардлагүй үнэн нэг зүйл байдаг аксион гэдэг. Батлаад байх ямар ч шаардлагагүй энэ төр засаг авлигатай тэмцэж байгаа юм бол яагаад энэ төр чинь томроод, төсөв чинь томроод байгаа юм бэ? Жилд 30 хувиар томроод байгаа юм бэ? Эдийн засаг 3,4,5 хувийн өсөлт ярьж байхад төсөв яахаараа 30 хувийн өсөлт ярьдаг юм бэ? Энэ чинь яг авлигата тэмцэх гэж байгаа чин хүсэл мөн үү.
Авлигатай тэмцэхийн тулд гол гол арга хэрэгсэл гэх үү, хүлээн зөвшөөрөгдсөн гэх үү замууд байдаг. Нэгдүгээрт нь авлигатай тэмцэхийн тулд төрийн бодлого шийдвэр олон зүйл нээлттэй болох ёстой. Тэгтэл өнгөрсөн хугацаанд энэ 3,4 жилийн хугацаанд төрийн өмчид яригдаад байгаа авлига хулгай гардаг, төрийн өмчид ямар ААН-үүд нээлттэй болов оо, хэдэн замын АЗЗА компанийг хувьчилсан байх, төрийн банкны 10 хувийг хувьчилсан байх, нөгөө хувийн өмчит компанийн юу нь нээлттэй болсон бэ? Юу нь ил тод болсон, хаалттай зүйл хаалттай хэвээрээ л байгаа, Дорж авлигач болсон бол энэний дараа Дондог авлигач болоод л гараад ирнэ яагаад гэвэл үндсэн систем маань хаалттай төрийн өмчит компаниуд тэр чигээрээ л байгаа. Жил дамнаад бүрэн эрхт төлөөлөгч Бет гээд янз бүрийн мхуулиудын хориг саадыг байхгүйгээр цензургүй шууд шийдвэр гаргадаг бет гэдгийг жил дамнаад ажиллуулаад байна, энэ чинь авлигын үндэс биздээ. Энийг л бид нар авлигын үндэс гэж халж сольж энийг л өөрчилье гэсэн биздээ энэ байхад явлига нь яаж буурах вэ? Нээлттэй болох юм чинь компани нь бирж дээр гарахын үндэс чинь олон нийтийн хяналтад очно цөөхөн хүн тэрийг мэдэж, хааж боож байвал энэ бол авлигын үндэс тэгэхээр яагаад нээлттэй болгож болохгүй байгаа юм бэ? өнгөрсөн жилүүдийн хугацаанд дээр хууль зүйн сайд хариулт өгөөч.
Хоёрдугаарт нь авлигыг бууруулах нэг үндэс нь ил тод байдал тэгэхээр шилэн дансны хэрэгжилт гэдэг зүйл асар хангалтгүй байдаг тухай тайлангууд харагддаг энэ дээр яагаад арга хэмжээ авахгүй байгаа вэ? сая төсвийн хуулийг дагаж орж ирсэн, хотын хуулийг дагаж орж ирсэн нь шууд худалдан авалт хийж болох шууд худалдан авалт тендергүй, өрсөлдөөнгүй худалдан авалт гэдэг чинь авлигын үндэс гэдгийг бид нар хүлээн зөвшөөрдөг биздээ тэгээд яагаад шууд худалдан авалт хийгээд хэлцэх эсэхийг дэмжээд, хэлэлцүүлэг нь дэмжээд та нар яагаад энэ дээр дугарахгүй байгаа юм бэ? Авлигатай тэмцэж байгаа юм бол энэ чинь хориотой зүйл биздээ ногоон автобус, нүүрсний хэрэг чинь шууд худалдан авалтаас гараа биздээ одоо бид нар шууд худалдан авалтыг хийхээр дэмжээд явж байна.
Дараа нь тэр өрсөлдөөн, авлигатай тэмцэх арга зам бол нээлттэй, ил тод байгаад өрсөлдөөнөөр ААН-ийн дотор асуудал шийдүүлье, нээлттэй өрсөлдөөнд оруулъя тэгтэл дөнгөж саяхан баталсан төсвийн хуулийг дагаж орж ирсэн биржийн тухай хууль гэж байгаа, биржийн тухай хууль дээр төрийн өмчит компаниуд биржгүйгээр нүүрс зарж болно гэж байгаа, шууд гэрээ хийж болно гэж байгаа тэгэхээр энийг бид дөнгөж сая батлаад тэгэхээр та нар энд авлигатай тэмцэж байна гээд байдаг хэрхэн яаж ил тод болгох вэ? хэрхэн яаж өрсөлдөөнгүй болгох вэ? хэрхэн яаж хаалттай болгох вэ? Хэрхэн яаж бет томилж ажиллуулах вэ гэсэн энэ бүх зүйлүүд чинь ингээд яваад байхаар, саяны тайлан мэдээллүүдээр яваад байгаа авлигын индекс маань хэрхэн яаж сайжирч байр урагшлах вэ? Сүүлийн 6,7 жилийн хугацаанд далан хэдэд байсан орон 120 луу орчихлоо зөвхөн саяны хуулиудын өөрчлөлтийг харахад монгол улс дахиад авлигалын индексээр дахиад хойшлох болж байна.Тэгэхээр энэ бүгдэд дээрээ та нэг саяны илтгэл дээр гарч байсан илт тод болгож байгаа, нээлттэй болгож байгаа гээд би бол ил тод биш хаалттай, өрсөлдөөнгүй шууд худалдан авалт гээд олон зүйлүүд чинь яваад байна энэ чинь жинхнээсээ авлигалыг хуульчлаад байгаа юм биш үү. Авлигыг хуулийн хүрээн хий гэж хамгаалж өгөөд байгаа юм биш үү гэсэн байр суурьтай таниас асуулт асууж байна, тус бүрт нь тодорхой хариулт өгөөч ээ.
Түүний хариултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа,