2023.11.17
Б.Энхбаяр: Авлигаасаа салах бол тухайн улс төрийн намын өөрсдийнх нь асуудал
Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Б.Пүрэвдорж гишүүний асуултад хариуллаа.
Б.Пүрэвдорж гишүүний дийлэнх асуудлыг асуулт гэхээсээ илүү байр суурь гэж хүлээж авч байна. Пүрэвдорж гишүүн бол туршлагатай улс төр нам дотроо жоохон шахагддаг юм шиг байна лээ тэр авлигачдадаа гэж би ойлгож явдаг. Мэдээж улс төрийн тэр нам, энэ нам гэхээсээ илүү авлига бол монголын зовлон, хүний эрхийн дайсан болчоод байна. Авлигаасаа салах бол тухайн улс төрийн намын өөрсдийнх нь асуудал. МАН чичлүүлээд, шүүмжлүүлээд ч гэсэн өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ, шийдвэрлэсээр явсаар ирсэн. Хурдтай үе солигдож яваа сайн цаг наашилж байгаа, хөгжлийн банкны сонсголын асуудлыг ярихад МАН-ын парламенттай олонх 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж парламентын хяналт хийдэг түр хороо байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Үүнийхээ дагуу сая би хэллээ, Занданшатар даргатай УИХ, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг гаргасан мөн энэ УИХ-аас бид хамтдаа хөгжлийн банкны хяналт шалгалтын түр хороог байгуулж бүтэн жилийн хугацаанд өнгөрсөн 20 жилийн хугацаанд монгол улсад тогтсон улс төр бизнес, банк санхүү, хууль хяналт гэсэн схемээр авлигын мафын үнэн нүүр царайг илчилж чадсан урд нь энийг ойлгодоггүй байсан, ард иргэдийнхээ нүдийг нээсэн энд ямар ч намчирхал, талцал бариагүй одоо бид үндсэндээ 2 долоо хоногийн нүүрсний сонсгол хийх гэж байна.
Энэ асуудал МАН засгийн эрх барьсан таны хэлсэн энэ он жилүүдэд дийлэнх хулгай нь яригдана. Энд намчирхал, ямар нэг дарга, цэргийн хаацайлал байхгүйгээр асуудал илчлэгдэнэ. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. УИХ-д яригдаж олон удаа асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ, энэ дээр харин нүүрсний сонсголыг таслан зогсоох, хийлгэхгүй байх санаархал битгий АН татан ороогдоорой. Танай нам харин одоо болтол энэ хулгайч нараас салж чадахгүй байна. Пүрэвдорж шиг шударга гишүүдээ гаргахгүй байгааг би гайхаад байгаа. Дандаа нөгөөх л авлигачтайгаа 20 жил явж байна өөр намын дотоод асуудалд орох нь улс төрийн соёлгүй хэрэг гэж би ойлгож байгаа тэгэхдээ нэгэнт ард түмэн мэдчихсэн энэ мафын эздээсээ хамтдаа салцгаая аа гэдгийг бол харин би уралж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn