Хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ
2023.11.08

Хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.08/ хуралдаан боллоо.

Тус Байнгын хорооны 11 сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслийн цаглаврыг баталж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Ажлын хэсгээс бэлтгэсэн нийт 32 саналыг нэг бүрчлэн хурааж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn