Ховд аймгийн Мөст сумын иргэдтэй уулзлаа
2023.10.19

Ховд аймгийн Мөст сумын иргэдтэй уулзлаа

Мөстчүүдийнхээ санал бодлыг нь сонсохын зэрэгцээ УИХ, засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгч, санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

Ирэх 2024 оны МУ-ын төсөвт Мөст сумандаа:

  • Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл
  • Спорт заалны барилга барихаар тусгуулахаар болсноо дуулгалаа.
  • Мөн сумын ЕБС-д мэдээлэл зүйн иж бүрэн танхим шийдүүлж өгөхөөр болов.

Мөст сумынхаа түүхт 80 жилийн ойн өмнө сумаа 20.3 км хатуу хучилттай авто замаар холбосон. Гэсэн ч ашиглалтад ороод жилийн нүүр үзэлгүй 190 метр зам сэтэрч, эвдэрсэн тул онцгойлон анхаарч гүйцэтгэгч “Хотгор зам ХХК”-иар засварлуулж энэ сарын 30 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Уулзалтын үеэр салбартаа олон жил тууштай ажилласан Ж.Равга гуай Алтангадас одонгоор, Тэргүүний барилгачин О.Болдоо, Нийтийн аж ахуйн тэргүүн Д.Баттулга, Эрүүлийг хамгаалахын тэргүүн Ц.Отгонцэцэг, Санхүү банкны тэргүүний ажилтан С.Ульянов, Нягтлан бодохын тэргүүн Л.Нарангэрэл, Онц тээвэрчин Э.Амарзаяа, Г.Гантөмөр, ЭМЯ-ны хүндэт жуух Х.Отгондалай, БХБЯ-ны хүндэт жуух А.Сүхбаатар нар шагнагдсаныг гардууллаа.