Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа 9 хос байртай боллоо
2023.10.09

Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа 9 хос байртай боллоо

Багш нарын баярыг тохиолдуулан НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр:

  •  Нийслэлийн “шилдэг зөвлөгч багш
  •  Шилдэг зөвлөгч удирдах ажилтан
  •  Шилдэг контент бүтээгч багш
  •  Шилдэг менежменттэй удирдлагын баг
  •  Тэгш хамруулагч байгууллага
  •  Боловсролд ээлтэй засаг дарга
  •  Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан
  •  Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв.

Мөн энэ арга хэмжээний үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа 9 гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа.

Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.