БНСУ-ын Жэжү мужийн 62 дахь удаагийн Тамна соёлын фестивальд Саранхөхөө театрын уран бүтээлчид оролцоно
2023.09.20

БНСУ-ын Жэжү мужийн 62 дахь удаагийн Тамна соёлын фестивальд Саранхөхөө театрын уран бүтээлчид оролцоно

Соёлын фестивальд Д.Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрын 15 уран бүтээлч Монгол улсаа төлөөлөн 2023 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд оролцохоор боллоо. Тус соёлын фестивальд МОНГОЛ, ЯПОН, БНХАУ, БРАЗИЛ, ВЬЕТНАМ, БНСУ-ын уран бүтээлчид үндэсний соёл, уламжлалаа сурталчлан таниулах юм.

Энэхүү фестивальд оролцоход шаардлагатай санхүүжилтын асуудлыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар шийдвэрлэж өгч, дэмжлээ. Гишүүд энэ жил Говийн 5-р ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэгш ойг тохиолдуулан Монгол улсаа олон улсад сурталчлах гэж буй авьяаслаг уран бүтээлчдэдээ амжилт хүссэн юм.