Дорноговь аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж мэдээлэл өглөө
Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх бүс нутгийн гол анхаарах суурь бол мэргэжилтэй ажилтнуудыг чанартай бэлтгэх шаардлагатай.
Тус аймгийн Политехник коллежийн хүүхдийн тоонд хамаарч анги танхимын хүрэлцээ хангамж муудсан. Шинэ барилгын хэрэгцээ шаардлага тулгамдсан асуудал болжээ. 2024 оны Улсын төсөвт хийгдсэн зургийн дагуу тусгуулж өгөх, Орон нутагт АШУҮИС-ийн харьяа 3 сургууль байдагийн нэг нь Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг.
Цаашид тус сургуулийн дэргэд судалгааны эмнэлэг байгуулах зорилт тавьж, тус аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн тус сургуулийн дэргэдэх ахлах сургууль байгуулах асуудлыг ярина.
Хөдөөгийн цөөн хүүхэдтэй сумын сургуулиуд хувьсах зардлаар урсгал зардлаа хүргэж, зарцуулахад хүндрэлтэй болсон. Үүнийг индексжүүлж байж нэг шийдэл гаргах нь зөв. Мөн нөхөн хангалтын зардлаар таблет, компьютер авдаг ч цахим дэлгүүрээс худалдан авалт хийхэд сонголт муу байна.
Багшийн хүрэлцээг сайжруулах талаар ахмад багш нартай ажлын гэрээ хийх загвар журам гаргаж өгмөөр байна. Мөн төгсөх курсийн оюутан ажиллуулахад цалин хөлс олгоход санхүү, аудит дээр асуудал үүсдэг. Энэ хоёр дээр маш ойлгомжтой журам гаргаж өгнө үү.
Үдийн хоолыг сургуулийнхаа гал тогоогоор хийж өгснөөр орц, чанарын хувьд дээшилж, эцэг эхчүүд ам сайтай болсон. Гэвч тогооч нар маань маш ачаалалтай болсон, энэ хүмүүсийн урамшуулал, тээврийн зардал дээр асуудал үүсдэг боллоо.
Аймгийн төвийн сургуулиудын ширээ сандлын хүрэлцээ, дотуур байрын зөөлөн эдлэлийн хангалт маш муудсан зэрэг боловсролын байгууллага бүр дээр үүссэн асуудлыг сонсож, харилцан ярилцлаа.