2023.07.28
Саран Хөхөө театрт 25 хүний суудалтай бага оврын автобус өглөө
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тойрогтоо ажиллаж байна. Энэ жил нэрт соён гэгээрүүлэгч V ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож байна. Дорноговь аймаг хутагтынхаа ойн жил орон нутагтаа олон бүтээн байгуулалт хийж байгаа бөгөөд тойргоос сонгогдсон гишүүд ч томоохон ажлуудыг төлөвлөн хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан орон нутгийн уран бүтээлчдээ дэмжих зорилгоор Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит Саран Хөхөө театрт 25 хүний суудалтай бага оврын автобусыг гардуулан өглөө.
Тэрээр тойрогтоо ажиллах хугацаандаа Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй, 150 хүүхдийн цэцэрлэгтэй, 384 айлын "Мандах наран-5" хорооллын барилгын ажилтай танилцсан юм.
Тус хороолол ипотек, түрээс, арилжааны гэсэн гурван төрлөөр иргэдэд худалдаалагдах юм. Өнөөдрийн байдлаар орон сууцны нийт барилгын явц 85 хувьтай үргэлжилж байна.