Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулган боллоо
Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны чуулган 09-р сарын 29, 30-ны өдрүүдэд Дархан хотод зохион байгуулагдана.
Дорноговь аймагт болж буй Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүүн, говийн бүсийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон УИХ-ын зарим гишүүд оролцлоо.
Чуулганд зүүн болон говийн бүсийн малчин, саальчин, багш, инженер, бизнес эрхлэгч гэх мэт салбар салбарын төлөөлөл болсон 500 гаруй эмэгтэйчүүд оролцож бүс нутгийн хөгжил, “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан зургаан бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх талаар саналаа солилцож байгаатай танилцлаа.
Бүсийн чуулганаас гаргасан саналуудыг нэгтгэн, аймаг, орон нутгийн мөрийн хөтөлбөрт тусгах, Засгийн газрын хөгжлийн бодлогод заалт болон оруулахыг зорьж байна.