Африк Арабыг холбосон төв цэг болох Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа
2023.08.29

Африк Арабыг холбосон төв цэг болох Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм. Тэгвэл Бүгд Найрамдах Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос Стайкорастай албан ёсны уулзалт хийлээ.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ингэснээр одоогоос 5 жилийн өмнөөс яригдсан Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдлээ. Мөн алслагдсан хоёр орон агаарын тээврээр холбогдох дөт гарцтай болж, агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдлээ. Үүний сацуу Монгол Улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломж бүрдэж, хоёр тал Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Ийнхүү манай улс 42 дахь улстайгаа АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭЛЭЛЦЭЭР байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.
АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ-АГААРЫН ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ-ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ