
2023.08.22
Ирэх оны 06 сард багтаан Жанхай-Тойлогтын замыг бүрэн ашиглалтанд оруулах үүрэг өглөө
Хөвсгөл аймгийн Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил тавигдаж буй замын ажлыг цалгардуулахгүй байх, шалгарсан БНХАУ-ын замын компани ажлаа хийх, Азийн хөгжлийн банкныханд гэрээг хянах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхийг үүрэг болголоо.
Энэ жилдээ багтаан Хатгал-Хүзүүвчийн шил болон Хатгал-Жанхай чиглэлийн замыг ашиглалтанд оруулж, ирэх 2024 оны 06 сард багтаан Жанхай-Тойлогт чиглэлийн замыг бүрэн ашиглалтанд оруулах үүрэг өглөө.