2023.06.16

С.Одонтуяа: Хэт их чихэрлэг ундаанд татвар ногдуулснаар үр дүн гарна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.16/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ дахь цөөнхийн бүлгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуусан "Xүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар" мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг чуулганы хуралдаанд танилцууллаа. 

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

АН-ын бүлгийн дүгнэлтэд хэд хэдэн чухал зүйл яригдлаа. Энэ ажил эхлээд жил болж байгаа ч хүн амын 31 хувь хамрагджээ. Энэ бол хангалтгүй үзүүлэлт. Тойргийн иргэдтэйгээ болон эмч мэргэжилтнүүдтэй уулзаж байхад энэ ажил тооцоо судалгаагүй, гэнэт компанчлагдан тооны араас хөөцөлдсөн ийм зүйл гарч байна гэж ярьж байна. Иргэдийн хувьд эрт илрүүлэгт орсны дараа эргээд иргэддээ мэдээлэл, зөвлөгөө өгөх эргэх холбоо алга гэж хэлж байна.

Саяхан хүүхдийн хоол, тэжээлийн талаар чухал хурал болсон. Миний хувьд ОУ-ын байгууллагынхан, Их сургуулийн судлаач нартай хамтраад судалгаа хийсэн. Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах талаар. Хүүхдүүд хэт их чихэрлэг хэрэглээний 65 хувийг ундаанаас авч байна гэсэн тоо гарсан. Иймд үүн дээр анхаарах ёстой. 2010 онд 4 хувьтай байсан хүүхдийн таргалалт 2017 онд 28 хувьтай болж 7 дахин өссөн. Бид хэт чихэрлэг ундаанд татвар оногдуулах хууль өргөн барьсан. Энэ нь чихэрлэг багатай , чихэргүй ундаа хэвээрээ, хүүхэд, залуучуудыг энэ ундааны хэрэглээнд ойртуулах, нэмэгдүүлэх. Дэлхийн улс орнуудад энэ аргыг хэрэглээд үр дүн харсан талаар Үндэсний чуулган дээр ярьж байна. Энэ хуулийг намар УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Үүнээс өмнө нөлөөллийн ажлыг хийж өгөөрэй гэж хүсэж байна.

Хүүхдүүд дэлгүүрт ороод хамгийн хямдхан чихэртэй ундааг аваад байна. Энэ нь таргалалтын гол суурь болдог. Энэ хуулийг намар УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Үүнээс өмнө нөлөөллийн ажлыг хийж өгөөрэй гэж хүсэж байна. Хүүхдүүд дэлгүүрт ороод хамгийн хямдхан чихэртэй ундааг аваад байна. Энэ нь таргалалтын гол суурь болдог. Иргэд татвар гэдгээр нь ойлгоод байна гэтэл эрүүл мэндийн асуудал гэдгийг ойлгуулах нөлөөллийн ажлыг хийх шаардлага байна. Финланд, Австрали... зэрэг дэлхийн олон оронд үүнийг сайнаар шийдсэн туршлага байна. Үүнийг олон нийтэд сурталчлан таниулах ажил байна.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn