
2023.06.14
Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусний халдварын эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад хамрагдах сэргийлэх тарилгын нэр төрөлд нэмж тусгахаар уг хуулийн төслийг боловсруулжээ.