2023.06.07
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд тарвага сэргээн нутагшуулав
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит VII дугаар хуралдааны 22 дугаар тогтоолоор Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлын ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогоос 10,000,000 /арван сая/ төгрөгөөр тарвага сэргээн нутагшуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсны дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвагыг Жаргалант суманд сэргээн нутагшуулах ажлыг ан амьтны мэргэжлийн байгууллага болох "Агнуурын менежментийн “ТЭХ төв" ТББ-тай хамтран зохион байгуулав.
Түүнчлэн Зооноз өвчин судлалын төв тарваган тахлын түргэвчилсэн тестээр шинжилгээ авч ажиллалаа.