Дархан-Уул аймгийн иргэн Та өөрт ойр "Хурдан" цэгээс төрийн үйлчилгээг аваарай
Төр иргэндээ очиж үйлчилдэг шинэ хандлага, шинэ соёлыг төлөвшүүлэхээр төрийн үйлчилгээний "Хурдан" цэгүүдийг байгуулсаар байна.Төрийн 39 байгууллагын 440 үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй, танд ойрхон хүргэх "Хурдан" цэг Дархан-Уул аймагт 7 байршилд нээгдлээ. Анх удаа сум, багийн төвшинд төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлж, операторын горимоор болон, ТҮЦ машин, Киоскуудаар дамжуулан иргэдэд үйлчлилж байгаагаараа онцлог юм.
"Дархан" зах дотор болон 1, 2, 3-р багийн төвд, "Монгол Шуудан" компанийн салбарт, 9, 10-р багийн төв, 11, 12-р багийн төв, 13, 14, 16-р багийн төв, 15-р багийн төв зэрэг байршилд "Хурдан" цэгүүд байрлаж байна. Одоогоор 7 цэг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд цаашид нийт 17 цэгээр танд үйлчлэх болно.Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагааг дэмжин, манлайлал үзүүлж ажилласан Дархан-Уул аймгийн удирдлагуудад болон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20