2023.05.18
Засгийн газрын үнэт цааснуудыг эдийн засаг, төсөв дарамт учруулахгүйгээр шийдвэрлсэн
УИХ-ын чуулганы /2023,05,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын төгсгөлтэй залгаад геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас улбаатай сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилтыг бий болгож байгааг танилцуулгын эхэнд дурдсан. Гэсэн ч гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг Засгийн газраас үе шаттай авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны I улиралд 3.9 хувиар агшсан байсан эдийн засаг мөн оны эцэст 4.8 хувиар өссөн байна. Түүнчлэн 2022 онд 16.9 хувьд хүрч байсан инфляц оны эцэст 13.2 хувь, 2023 оны эхний улирлын байдлаар 12 хувьд хүрч харьцангуй тогтворжоод байгааг Ч.Хүрэлбаатар сайд танилцууллаа. Засгийн газраас сүүлийн 3 жилд хугацаа дууссан арилжааны нөхцөлтэй Засгийн газрын үнэт цааснуудыг эдийн засаг, төсөв дарамт учруулахгүйгээр шийдвэрлсэн гэдгийг онцоллоо. Тухайлбал 2017 оноос 800 сая ам.долларын Гэрэгэ бонд үлдэгдэл төлбөр болох 368,4 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт бүрэн төлж барагдуулсан байна.
Ингэснээр 2021 оноос хойш нийтдээ 1 тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлжжээ. Экспортын сэргэлт үргэлжилж, энэ оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспортыг өмнөх оны мөн үеэс 5 дахин өсгөж 19 сая тоннд хүрчээ. Экспортын голлох бүтээгдэхүүн нүүрс тээвэрлэлт, борлуулалтад үүсээд байсан хүндрэл бэрхшээлийг арилгаж, ил тод нээлттэй болгох, ашигт малтмал тойрсон авлига, албан тушаалын хэргүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх зэрэг арга хэмжээ 2022 оноос хойш хэрэгжүүлж байгааг мөн танилцуулгад дурдсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn