2023.05.16
Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг Сөүл хотын хүндэт иргэнээр өргөмжиллөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотод айлчилж буй билээ. Тэгвэл өчигдөр /2023.05.15/ Сөүл хотын дарга О Хе Сун нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарыг Сөүл хотын захиргааны байранд хүлээн авч уулзан хүндэт иргэний үнэмлэх гардууллаа.
Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар “Хоёр хотын хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, иргэдийн амьдралыг дээшлүүлж шинэ шатанд гаргахын төлөө хариуцлагаа ухамсарлан шаргуу ажиллах болно” гэж ярьсан бол Сөүл хотын дарга О Се Хун “Нэг өдөр уулзаж, мянган өдөр нөхөрлөнө” гэдэг монгол ардын зүйр үгийн адил Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарыг Сөүл хотын хүндэт иргэнээр томиллоо" гэжээ.
Хоёр хотын дарга хүндэт иргэншил олгох ёслолын өмнө хот хоорондын иргэдийн солилцооны өнөөгийн байдлыг ярилсан бөгөөд Хотын дарга Д.Сумъяабазар Сөүл хотын замын хөдөлгөөний удирдлагын дэвшилтэт систем болон нүүрстөрөгчгүйжүүлэх бодлогыг ихээхэн сонирхож, нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн Сөүл хотын захиргаа мэдэгджээ.
Сөүл болон Улаанбаатар хот 1995 онд найрамдлын гэрээ байгуулснаас хойш иргэд хоорондын солилцоо, томоохон бодлого зэрэг олон салбарт хамтран ажиллаж байна.