2023.05.15
Сонгинохайрхан дүүрэг энэ жил 200 мянган мод тарина
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд Сонгинохайрхан дүүрэг нэгдэж ЗДТГ-аас “Ногоон хот –иргэний оролцоо” арга хэмжээг Тахилтад байрлах Цагдаа толгой цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ЗДТГ, ИТХ-ын албан хаагчид, харьяа хэлтэс, тасаг, албадууд, албан байгууллагын нийт 500 гаруй иргэдтэй мод тарилаа. Дүүргийн зүгээс энэ жил түлхүү цэцэрлэгт хүрээлэн, айл өрх, албан байгууллагын хашаанд мод тарих чиглэлийг баримтлан ажиллаж буй. Ингэхдээ өмнө жилийн тариалсан мод, бут, сөөгөө арчлах, ургуулах, нөхөн сэргээх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ жил 21-р хороо “Инчон мөрөөдлийн төгөлд 15000, 24-р хороо ”Бумбатын рашаанд 1000, Тахилт Цагдаа толгой цэцэрлэгт хүрээлэнд 2500, ногоон чулуутын цэцэрлэгт хүрээлэнд 500, нийтийн эзэмшлийн талбайд 500, зүүн салааны нийтийн эзэмшлийн талбайд 500, айл өрхүүдийн хашаанд 5400 мод тарьж байна.