2023.03.15
Уур амьсгалын үндэсний хорооны хурал боллоо
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбаруудад хийгдэж байгаа арга хэмжээний явц, үр дүн, Үндэсний хорооны журмын төсөл, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Уур амьсгалын үндэсний хорооны хуралд Үндэсний хорооны дарга, шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун бусад холбогдох яамдын дэд сайд болон албан тушаалтнууд оролцож цаашил төлөвлөгөөний дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn