2023.05.08
Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ нь Токүшима мужийн Анан хотын зах
Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ нь Токүшима мужийн Анан хотын захирагч Омотэхара Тацүма, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд болон тийболын мэргэжлийн сургагч багш нарын хамтаар Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа.
Монголд ажиллах хугацаандаа тус төлөөлөгчид нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд тийболын сургагч багш бэлтгэх онол, практикийн сургалт явуулахаас гадна тус спортын иж бүрэн 35 хэрэглэлийг хандивлахаар төлөвлөжээ.
Монгол болон Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн жил тохиосон бөгөөд Улаанбаатар хот нь тус улсын Саппоро, Мияконожо хоттой 1999 онд найрсаг харилцаа тогтоосон билээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn