Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа
2023.04.03

Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Уулзалтаар хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбар өргөн цар хүрээнд хамтын ажиллагаатайг цохон тэмдэглэж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Мөн Улсын Их Хуралд өргөн барьсан Боловсролын багц хуулийн төслийн зорилго, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын 6 зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын Жорж Мейсон их сургууль, Канзас хотын Миссуригийн их сургууль, Флоридагийн их сургууль, Мичиганы их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан.

Энэ хүрээнд ШУТИС АНУ-ын Жорж Мейсон сургууль хооронд кредит шилжүүлэн суралцуулахаар бүртгэл хийгдэж, эхнээсээ үр дүнгээ өгч байгааг дурдаж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх саналыг дэвшүүллээ.

Түүнчлэн хамтран хэрэгжүүлдэг Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээнд барьцаа хөрөнгө шаардагдахгүй болсноор Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр суралцагчдын оролцоо, идэвх ихэссэн гэдгийг онцлоод, цаашид тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна.

Хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хамтарсан судалгаа, залуу эрдэмтэд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас боловсролын салбарт хэрэгжүүлж буй цахим шилжилт санаачилгыг CHAMPION улсын нэг болсон.

Үүнтэй уялдуулан дэлхийн боловсролын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй боловсролын технологийн компаниудтай хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.