УИХ-ын чуулганы /2023,05,03/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Элчин сайд нар томилогдохдоо УИХ-ын танхимд олон олон амлалтуудыг өгдөг. Харин энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Элчингүүд болон гадаад харилцааны яамны хийдэг ажил нв зөвхөн айлчлал. Гадаад харилцааны яамны ажил нь зөвхөн айлчлал биш шүү дээ. Төрийн гурван өндөрлөгүүдийг айлчлуулахын тулд ажилладаг ГХЯ байж болохгүй. Хамгийн гол нь ноу-хау болон технологиудыг эх орондоо нэвтрүүлэх. Манай улсад буй элчин сайдын яамд өөрсдийн иргэдээ маш сайн хамгаалж ажиллагдаг, харин манай элчингүүд ингэж хангалттай хэмжээнд ажиллах нь юу л бол.
Тийм учир та бүхэн компани болон хувь хүнийхээ эрх ашгийн төлөө ажилла. Мөн улс оронд хэрэгцээтэй шинэ санаа, дэвшилтэт технологиудыг эх орондоо нутагшуулахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Маш их боломж байгаа хэмээн харж байна. Нэг ёсондоо, гадаад оронд байгаа боломжийг Монголд бий болго!