"Жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-тэй танилцлаа
2023.04.24

"Жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-тэй танилцлаа

"Ногоон Ази сүлжээ ОУТББ"-ын санаачлага, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Хөгжлийн албан ёсны тусламж хөрөнгө, санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт, үйлдвэрлэлийн төв”-тэй танилцлаа.

Ногоон Ази сүлжээ ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Төслийн зохицуулагч Ким Сон Ги, Санхүү, захиргааны хэлтэс, гүйцэтгэх захирал И Гюү Ху, Төслийн хэлтсийн ажилтан З.Төмөрсүх нарын бүрэлдэхүүнтэй тус бүтээн байгууллагатай танилцаж, хэрхэн хүлээн авах, цаашид яаж үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэн авч явах талаар хоёр санал солилцож ярилцлаа.

Уг жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг байгуулах ажлыг НХХААГ-тай 2019 оны 01 сарын 10-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээг үндэслэн шилжүүлэн өгөхөөр болж байгаа юм.

Дээрх үйлдвэр нь Монгол Улсад түгээмэл ургадаг чацаргана жимсийг боловсруулан тос, шүүсийг ялгах төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн үйлдвэр болно.

Хөдөө орон нутаг, нийслэл орчимд жимс, жимсгэнэ тариалагч эрхлэгч иргэн, хоршоо бүхий зорилтод бүлгийн аж ахуй эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах, цөлжилт байгаль экологит ээлтэй хөрсний элэгдэл, байгалийн тэнцвэрт байдлыг хангах, ажлын байр бий болгох гэх мэт шууд болон шууд бус эерэг нөлөөлөл өгөх бүтээн байгуулалт болсон талаар төслийн баг хамт олон танилцуулж байна.