2023.01.16
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ААН-үүдийн төлөөлөлтэй уулзав
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралд оролцож санал хүсэлтээ тусгалаа. /2023.01.13/
Өнгөрсөн 10 дугаар сард Мал, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БОХХАА-н байнгын хороонд санал дэвшүүлэн Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа билээ.
Тус ажлын хэсгийн хүрээнд холбогдох ААН-үүдийн төлөөлөлтэй уулзан тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойших гарч буй үр дүн:
- 2022 оны 10 дугаар сараас эхлэн махны экспорт хэвийн болж эхэлсэн
- 2022 онд 16.1 мян.тн мах экспортлож Монгол улсад 50.3 сая долларын валютын орлого орсон
- Үхрийн махнаас бусад мах экспортын квотгүй болсон.
- Замын-Үүд, Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, Чингис Хаан ОУНБ боомтуудаар нийт 7 улсруу мах экспортлогдож байна.
- Мах экспортлоход нийт 7 байгууллагаас зөвшөөрөл авах, бичиг баримт бүрдүүлэхээр чирэгдэл үүсч ААН-үүд цаг хугацаа алдах асуудлыг цэгцлэхээр ажлын хэсгийн зүгээс ХХААХҮ-яамд үүрэг өгсний дагуу яамнаас нэг цонхны бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
- Нэг цонхны бодлого хэрэгжсэнээр ААН- нэгж бүрдүүлэх ёстой 53 бичиг баримт 12 болж цөөрнө.
- Бичиг баримт бүрдүүлж хөөцөлдөхөд хамгийн багадаа 316 цаг буюу 13 хоног зарцуулдаг байсан бол нэг цонх болгосноор 96 цаг хүртэл буурна.