2023.04.08

Иргэдэд ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Эрдэнэсант сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Эрдэнэсант суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Эрдэнэсант сумын сургуульд 900 хүүхэд суралцан 84 багш ажилчин ажиллаж, дотуур байранд 150 хүүхэд сууж байна. Сургуулийн үйл ажиллагаатай танилцаж багш удирдлагын саналыг сонсож сурагчийн ширээ сандал, сургалтын компьютер, проекторыг хүлээлгэн өглөө. Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээ бага, үйлчилгээний туслах ажилчдын цалин хангамж муу, хүүхдийн хөнжил гудас, зөөлөн эдлэл зэргийн шинэчлэл хийх, монгол ахуй ёс заншлыг харуулсан эдлэл хэрэгтэй байгаа зэрэг саналыг хэлж байлаа.

Сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн асуудал санхүүжилтийн байдлаас болоод зогссон байна. Суманд ажиллах үеэрээ өндөр настан Жимээ, Ц.Банзрагч, Бадам, Чимэддолгор гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр иргэд: Сургуулийн хүүхдийг 7 настайгаас нь сургуульд оруулах, монгол ёс заншил, үндэсний хөгжмийн зэмсгийг сурагчдад эзэмшүүлэхэд хөгжим дутагдалтай байдаг тухай, шагайн наадгай, бөх өөр өөр нөхцлөөр цол авч байгааг анхаарах, малын эмчийн үнэлэмж хэт бага ба 1 бодод тарилга хийхэд 400 төгрөг үүнийг зохицуулах, багшийг үнэлэх үнэлэмж багассан, бага ангийн багшийн 4-6 цаг ажилласныг 8 цагаар тооцуулан үнэлүүлмээр байгаа тухай, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, газар олголтыг дэмжих талаар саналаа хэлж байлаа.

Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд Дэлгэрхаансум 14 мянган мод тарьжээ

Мөн Дэлгэрхаан сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Дэлгэрхаан суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо. Дэлгэрхаан сум нь 1900 гаруй хүн ам, 180 орчим өрх айлтай. Сумын сургуулийн дотуур байр нь 1986 онд ашиглалтад орсон бөгөөд засвар хийх шаардлагатай байгаа аж. Сургууль нь өнөө жил анхны 12 дугаар ангийн төгсөлт хийх юм байна. Одоогоор 254 сурагч 38 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлэгт боловсон хүчин дутагдалтай байгаа гэнэ. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд тус сум 14 мянган мод тарьжээ.

undefined

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Ч.Хөнхөрхүү, Өнөмандах, Лувсанжав гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ. Уулзалтын үеэр иргэд: Эмнэлгийн байгууллагын хүнд суртал, хөнгөлөлттэй олгодог эмийг сумаасаа авдаг болмоор байгаа тухай, сум орон нутагт ажиллаж байгаа залуу гэр бүлүүдэд дэмжлэг хэрэгтэй байгааг, нийгмийн даатгалын буцаан олголт асуудалтай байгаа талаар, тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгааг, хүүхдийн сургуульд орох насыг 7 болгож нэмэгдүүлэх, малын бага эмч зэрэг мэргэжилтэн бэлтгэж хөдөө аж ахуйн салбараа дэмжих хэрэгтэй зэрэг саналыг хэлж байлаа.

Өндөрширээт сумын соёлын төвд их засвар нэн шаардлагатай

Өндөрширээт сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Өндөрширээт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо. Сумын цэцэрлэгт өргөтгөл хийх шаардлагатай байгаа ба цэвэр усны хангамжийн асуудал хүндэрч одоогоор зөөврийн ус хэрэглэж байна. Сумын сургуульд их засвар хийх шаардлагатай байгаа бөгөөд удирдлагууд нь “Өвсний үндэс хөтөлбөр”-т хүсэлт өгсөн аж. Мөн соёлын төвд их засвар нэн шаардлагатай гэж байв.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Нэргүй, Б.Бямбасүрэн, Ц.Цэрэнсамбуу, Батсүх, Г.Бадгиа, Э.Тамжид гуайнд зочлон амар мэндийг нь эрж захиас сургаалыг нь сонслоо. Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ. Уулзалтын үеэр иргэд: мал аж ахуйн түүхий эд үнэгүйдэж байгааг, цалин тэтгэвэр хүрэлцээ муутай байгааг, хүүхдийн сургуульд орох насны хязгаарыг 7 болгож нэмэгдүүлэх талаар, сумын төвийн хажуугаар урсдаг туул гол дээгүүр гүүр тавих хэрэгцээ байгаа талаар саналаа хэлж байв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn