2023.04.03

2023 оныг "Тариалангийн сэргэлтийн жил" болгон зарлаж байна

1. Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлт

  • “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай” хуулийн төсөл;
  • “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төсөл
  • “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төсөл

2. Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлт

  • Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрээр 3- 5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг байгууллаа.

3. Хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлт

  • Салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах;
  • Хөдөө аж ахуйн салбарт залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулна.