МҮЭХ 2023 онд ОУХБ-тай хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлов
2023.03.24

МҮЭХ 2023 онд ОУХБ-тай хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлов

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат холбогдох газар хэлтсийн дарга мэргэжилтнүүд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөлтэй уулзаж энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат зохистой хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж буй ажил МҮЭ-ийн холбооны хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөний саналын тухай байр сууриа илэрхийлэв.

Хариуд нь ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа ОУХБ-ын эрхэм зорилго бол 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих явдал юм. Иймд МҮЭ-ийн холбоотой хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буйгаа онцолж байсан юм.

ОУХБ болон МҮЭ-ийн холбоо хамтран энэ онд өмнө нь хэрэгжүүлж байсан Албан бус салбарын болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, ОУХБ-ын хөдөлмөрийн хүрээний нэгдэн орсон конвенцын хэрэгжилтийн явц, хяналт  шалгалт хийх, 190, 81, 129 дүгээр конвенцид нэгдэн орох ач холбогдлыг нь сурталчлан таниулах, Нийгмийн шинэ гэрээ хэлэлцээр хийх ач холбогдол нийгмийн түншлэгч талуудыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг сургалтыг зохион байгуулахаар хэлэлцлээ.