Бүгд Найрамдах Саха (Якут) улсын ҮЭХ-ын удирдлагууд МҮЭХ-нд айлчилж үйл ажиллагаатай танилцлаа
2023.03.21

Бүгд Найрамдах Саха (Якут) улсын ҮЭХ-ын удирдлагууд МҮЭХ-нд айлчилж үйл ажиллагаатай танилцлаа

МҮЭ-ийн холбоонд Бүгд Найрамдах Саха (Якут) улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд МҮЭ-ийн холбоонд айлчилж үйл ажиллагаатай танилцаж, хоёр улсын ҮЭ-ийн холбоодын түүх, бүтэц, үйл ажиллагааны талаар харилцан туршлага солилцлоо.

Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-үүдийн үүсэл түүхийн тухай, МҮЭ-ийн холбооны гишүүнчлэл, бүтэц, үйл ажиллагааны талаар тус тус танилцуулав.

Энэ үеэр Бүгд Найрамдах Саха (Якут) улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Дегтярев Николай Николаевич “Бүгд Найрамдах Саха (Якут) улс нь 956 мянган хүн амтай, 32 аймаг, хоёр хоттой. ҮЭ-ийн холбоо нь 1917 онд үүсч 1921 онд албан ёсоор бүртгэгдсэн, 170 гаруй мянган гишүүнтэй, аймаг нийслэл салбарын холбоотой үйл ажиллагаагаа явуулж байгаа тухай хэлж, Саха Улсын ҮЭ-ийн холбооны анхны айлчлал нь сүүлчийнх биш байгаасай гэдгийг онцолж, цаашид хоёр байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аялал жуучлал харилцан туршлага солилцон ажиллах хүсэлттэй байгаагаа уламжилж байсан юм.

Уулзалтын төгсгөлд эрс тэрс байгаль цаг уурын ижил төстэй хоёр улсын ҮЭ-ийн байгууллагууд харилцан туршлага судалж үйл ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцов.

Уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, салбар хариуцсан орон тооны бус дэд ерөнхийлөгч Я.Алтантуяа, МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын албаны Ерөнхий Удирдлагын Газрын дарга С.Золбаяр, Хөдөлмөр нийгмийн түншлэл, эдийн засгийн газрын дарга М.Нямдаваа, Гишүүнчлэл зохион байгуулалтын газрын дарга С.Өнөрбилэг, МҮЭ-ийн холбооны Ерөнхий Нягтлан М.Саранчулуун, МААХҮЭХ-ны дарга М.Алтанцэцэг, МХХААБОҮЭХ-ны дарга О.Гантуяа, МТХГТАҮЭХ-ны дарга М.Болдсайхан, МХҮАҮЭХ-ны дарга Э.Тамир нар оролцсон бол Бүгд найрамдах Саха (Якут) улсын ҮЭ-ийн холбооны  талаас тус холбооны дарга Дегтярев Николай Николаевич, нарийн бичгийн дарга Хаптасова Нюргуяна Александровна, удирдах газрын ахлах мэргэжилтэн Федорова Розалия Ивановна, Санхүү, аудитын газрын дарга, ерөнхий нягтлан бодогч Колеватова Светлана Борисовна, зохион байгуулалтын хэлтсийн дарга Протодьяконова Ирина Владимировна, ахлах мэргэжилтэн Пислигина Татьяна Михайловна, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн Якутын бүсийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Попова Ольга Петровна, Якутын Харилцаа холбооны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн дарга  Беленко Галина Николаевна, Саха Бүгд найрамдах улсын "Электропрофсоюз"-ын дарга Пинюгина Марина Валерьевна, ерөнхий нягтлан бодогч Новоселова Татьяна, Владимировна, Арктиктелеком"-ийн дарга, Михеева Татьяна Юрьевна,  Инноваци, дижитал хөгжил, мэдээлэл холбооны технологийн яамны харьяа Бүгд Найрамдах Саха (Якут)-ын Харилцаа холбооны ажилтны үйлдвэрчний эвлэлийн салбарын дарга Романова Арина Семеновна, Усан тээврийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн Якутын Бүгд Найрамдах улсын салбар байгууллагын ерөнхий нягглан бодогч Волкова Наталья Алексеевна нар оролцлоо.