
2023.03.20
Сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэнэ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх эрчимжүүлсэн сургалт, ЭЕШ-нд өндөр оноо авсан сурагчдын уулзалт зөвлөгөө, гадаад дотоодын ТОП их дээд сургуулиудын танилцуулга, тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой “Баян Зүрхтэй, Зүтгэлтэй 100 төгсөгч” цогц хөтөлбөрийн танилцуулга 69-р сургуулиас эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд ЭЕШ-ын сонгогдсон дөрвөн хичээлээр 2 сарын хугацаанд эрчимжүүлэн бэлдэх ба нийт 7 сургуулийн 100 сурагч хамрагдах боломжтой юм. Мөн хөтөлбөрийг сүүлийн 3 жил Монгол Улсын хэмжээнд ЭЕШ-ын дундаж оноогоороо тэргүүлж буй “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн багш нар удирдан явуулж байгаагаараа онцлог.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn