Монголын улс төрийн тогтолцоогоор хэлэлцүүлэг өрнүүллээ
2023.03.20

Монголын улс төрийн тогтолцоогоор хэлэлцүүлэг өрнүүллээ

ХБНГУ-ын улс төрийн гурван сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрууд хамтран “Монголын улс төрийн тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг уг хэлэлцүүлэгт панелистаар оролцож улс төрийн намын санхүүжилт, сонгуулийн тогтолцооны реформын талаарх МАН-ын байр суурийг танилцууллаа.

Түүний хувьд Монгол улсын хувьд Ром-Германы эрх зүйн системтэй, парламентын засаглалтай улсын хувьд ХБНГУ-ын улс төрийн намын болон сонгуулийн тогтолцооны сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал.

ХБНГУ бол Монголын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжигч, “Гуравдагч хөрш” улс бөгөөд хүний эрх, иргэний улс төрийн боловсрол, хараат бус шүүх тогтолцоог бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлдэг Фридрих Эбертийн сан, Конрад Аденауэрын сан, Ханс Зайделийн сангуудаа ажиллуулж эхлээд 30 жилийн хугацаа өнгөрч байна хэмээн онцолсон.