2023.03.15

Архангай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн өргөтгөл болон спорт заалны засварын ажил хийгдэнэ

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд Архангай аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б байрны өргөтгөл болон спорт заалны засварын ажил хийгдэхээр боллоо.

Гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Япон Улсын Элчин сайдын яамны өргөөнд зохион байгуулагдсан бөгөөд аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид болон сургуулийн удирдлагуудын хамт оролцлоо.