
2023.02.27
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг, даалгаврыг өглөө.
- “Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулах ажлын хэсэг, төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
- Форумын агуулга, сэдэв, танилцуулгыг боловсруулан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоог хангаж, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулах бэлтгэл хангах.
- Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах.
- Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлэх.
- Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх.
- Халиа тошин ихээр үүсдэг байршлуудад үерийн хамгаалалтын барилга байгууламж дээр баригдсан гүүр, гүүрэн байгууламжид үзлэг шалгалт зохион байгуулан, стандартыг мөрдүүлэх.
- Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн системийн ажлуудыг эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn