2023.01.05
Т.Энхтүвшин: Түүх соёлын газраа түшиглэн хот байгуулах нь зөв
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Төслийг дэмжиж байна. Энэ ажил 2023 онд эхлэх үү, төсөвт өртөг нь суусан уу, 2024, 2025... онуудад хэрхэн төсөвт тусгагдах уу? Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэх хэрэгтэй байна. Улсын зэрэглэлд 2 хотын асуудал яригддаг. Энэ шинэ хот ямар статуст орох вэ. УИХ-ын тогтоолын төсөл их гардаг, ажил болдоггүй. Тухайлбал Хэрлэнтоонот төсөл байна. Төрийн албаны залгамж халаа байхгүй учраас ажил хэрэгжихгүй байна. Гаргасан тогтоолоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүх соёлын газраа түшиглэн хот байгуулах хэрэгтэй. Аялал, жуулчлал хөгжинө. Хамгийн гол нь энэ тогтоолоо хэрэгжүүлэх ёстой. Гол нь газрын асуудлаа хэрхэн шийдэх гэж байна. Нутгийн иргэд газар авсан, өвөлжөө, хаваржаа барьчихсан тохиолдол байна уу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn