2023.01.18

Филиппинд 102 алба хаагч 100 хувийн тэтгэлгээр сурна

Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан нээлттэй зарласан “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтад 102 алба хаагч тэнцлээ.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах үүднээс зарласан уг сонгон шалгаруулалтад нийт 183 алба хаагч суралцах хүсэлтээ гаргасан бөгөөд энэ сарын 17-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчид ирэх сараас эхлэн Филиппин улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэй суралцах юм.

Сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашид АНУ-д хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорьж байгаа аж.