2022.11.03

Б.Баярсайхан: Оюутан цэрэг төсөл бол сайн, үр дүнтэй ажил төсвийг нь хасаж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөж байна. 

Миний хувьд УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийг санаачлан байгуулаад ахалж ажиллаж байна. Энэ улс оронд байгаа бүх төрлийн хүчирхийллийн эсрэг үр дүн гаргахаар ажиллаж байна. Зэвсэгт хүчний салбарт цэргийн алба хааж байгаа залуучуудын дунд ямар нэгэн хэлбэрээр бусдад зодуулж гэмтэж, бэртэх амь насаа алдах байдал цаашид байж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Мөн өмнөх гишүүдийн хэлсэн цэргүүдийн хоолны чанар, хувцасны чанарт анхаарч, дээд түвшинд байх хэрэгтэй. Энэ жил энэ талын төсвийг  хасуулахгүй байх тал дээр ажиллаарай. 2014 оноос хэрэгжиж буй Оюутан цэрэг төсөл бол сайн, үр дүнтэй ажил. Харин энэ оны төсөв дээр нэг жил 1000 цэрэг бэлддэг байсныг 100 болгосон байна. Энэ асуудалд анхаараарай,энэ төслийг үргэлжлүүлэх ёстой.

Түүний асуултад Бригадын генерал С.Ганбямба хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Оюутан цэрэг төслийн санхүүжилт яагаад танагдсан бэ

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn