
2022.10.11
Бүсийн нэмэгдэл төрийн албан хаагчдын цалинг 2 дахин нэмэгдүүлэх боломжоор дамжиж хэрэгжинэ
Ирэх оны төсвийн төслийг дагалдуулан Засгийн газар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Энэ хуулийн өөрчлөлтөөр орон нутагт ажилладаг төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хүртэл хувиар нэмэгдүүлэх юм. Энэ нэмэгдлийн 20 хүртэлх хувийг ирэх оны төсөвт суулгах бол, үлдэх 80 хүртэлх хувийн нэмэгдлийг орон нутагт өөрөө шийдвэрлэх эрхийг нь олгож байгаа юм.