Маргааш цас цэвэрлэх ажил өрнөнө
Зам, талбайн цас цэвэрлэх ажлыг дүүрэг бүрт үүрэг болгосон байна.
Энэхүү ажилдаа дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагыг татан оролцуулах юм байна.
Нийслэлийн хөдөлмөрийн газар болон Оюутны хөдөлмөрийн бирж хамтран бямба гарагт ажилгүй иргэд болон оюутнуудаар цас цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Ингэхдээ оюутны хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 300 оюутныг зургаан дүүрэгт хуваан зам талбайн мөсийг цэвэрлүүлэх ажээ.
Оюутнуудыг өдрийн 5000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулах бөгөөд цэвэрлэгээний багажаа өөрсдөө авч ирэхийг сануулсан юм.
Цэвэрлэсэн цас, мөсийг ачих машиныг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниас гаргахаар болжээ