"Асаж буй толгод" багт жүжгийг, найман сургуулийн 650 гаруй сурагч үзэж сонирхов
Монгол оронд амьдарч байсан үлэг гүрвэлийн амьдарлын тухай уг жүжиг (Орхон аймгийн "Хүүхэд залуучуудын театр"-ын уран бүтээл "Асаж буй толгод" багт жүжиг)-ээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тухайд танин мэдүүлэхээс гадна соён гэгээрүүлэх зорилгоор тус арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачилан хүүхэд багачууддаа толилууллаа.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөлөгч Эваристе Коуасси - Комланы дэмжлэгээр Орхон аймгийн "Хүүхэд залуучуудын театр"-ын уран бүтээл "Асаж буй толгод" багт жүжиг Соёлын Төв өргөөний тайзнаа тоглогдлоо.
Тус жүжгийг Улаанбаатар хотын ХУД-ийн 7, 114 дүгээр сургууль, БЗД-ийн 88, 126 дугаар сургууль, СХД-ийн 74, 121 дүгээр сургууль, ЧД-ийн 117 дугаар сургууль, "Ид шидийн орон" нэгдүгээр салбарын нийт 650 гаруй сурагч үзэж сонирхов.
”Асаж буй Толгод” жүжигт Монгол орноос олдсон үлэг гүрвэлүүдийн төлөөлөл болсон 12 үлэг гүрвэлийн зүйлийг онцолж, хүүхэд багачуудад зориулан багт хэлбэрээр бүтээжээ.
Мөн кварц гэрэл, гурван талт дэлгэц болон бүх жүжгийг дүр бүрийг багт хэлбэрээр шийдсэн нь үзэгч хүүхдүүдийн сонирхлыг хамгийн ихээр татаж байв. Жүжгийн дүр бүхий үлэг гүрвэлүүдийг багийг бодит үлэг гүрвэлээс 5 дахин жижгэрүүлсэн хэлбэрээр бүтээсэн төдийгүй хамгийн том нь дөрвөн метр өндөр, зургаан метрийн урттай аж.
Монгол оронд амьдарч байсан үлэг гүрвэлийн амьдарлын тухай уг жүжгээр дамжуулан хүүхэд багачуудад гэр бүлийн үнэ цэнэ, найз нөхдийн итгэлцэл, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын тухайд танин мэдүүлэхээс гадна соён гэгээрүүлэх зорилгоор тус арга хэмжээг БОАЖЯ-наас санаачилан хүүхэд багачууддаа толилууллаа.