2022.11.19

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 27 дугаар бага хуралд оролцов

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм-эл Шейх хотноо 2022 оны 11 дүгээр сарын 2-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй НҮБ Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 27 дугаар бага хурал нь дараах сэдэв, асуудлуудыг онцлон авч хэлэлцлээ.

  • Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах: дасан зохицох, алдагдал хохирлыг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх;
  • Глазго-Шарм-эл-Шейхийн дасан зохицох дэлхийн зорилтыг хэрэгжүүлж эхлэх, ингэхдээ Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хэмжих дэлхийн хэмжээний хяналт (Globalstocktake) ажлын хөтөлбөрийг хамруулах; алдагдал, хохирлын талаар Глазгоугийн яриа хэлэлцээг эхлүүлэх, бодит хэрэгжилтийг хангуулах хүрээнд Сантьягогийн сүлжээ, түүний институцийн бүтцийг эхлүүлэх; Варшавын олон улсын алдагдал, хохирлын механизмын засаглал, тэдгээрийн байгальтай холбох;
  • Уур амьсгалын санхүүжилт, урт хугацааны санхүүжилт:
  • 100 тэрбум ам.долларын эх үүсвэр бүрдүүлэх зорилтын биелэлтийг хянах; техникийн хэлэлцүүлгүүдээр дамжуулан хамтын санхүүжилтийн шинэ зорилтуудыг нарийвчлан тодорхойлох; санхүүжилтийг дэмжих замын зураг; өргөдөл, хүсэлтийг уялдуулах, журмын зохицуулалтыг хялбаршуулах замаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх; шударга эрчим хүчний шилжилт, түүний дотор нүүрсийг үе шаттайгаар зогсоох, ҮТХН-ийн хэрэгжилтийг дэмжих санхүүжилт; санхүүгийн урсгалыг Парисын хэлэлцээрийн зорилтуудтай уялдуулах, Санхүүгийн байнгын хорооны хүлээгдэж буй ажил, түүний дотор 2.1 хэмд барих заалт, уур амьсгалын санхүүжилтийн тодорхойлолтыг үргэлжлүүлэн авч уур амьсгалын санхүүжилтийн тодорхойлолтыг үргэлжлүүлэн авч үзэх;
  • Хүлэмжийн хийг сааруулах: 1.5 хэмд хязгаарлах зорилтод хүрэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх; 2030 он хүртэлх хүлэмжийн хийн ялгарлын өнөөгийн зорилтуудыг эргэн харж, сайжруулах; ажлын хөтөлбөрийг эхлүүлэх; ҮТХН-ийн зорилтуудыг илүү тогтвортой хөгжлийн арга замтай уялдуулах; 1.5 хэмд барих зорилгод хүрэх өөрчлөлт, шилжилтийг илүү хурдасгах нөхцөлийг бүрдүүлэх, үүнд хамтын ажиллагаа, дэмжлэгийн түншлэлийг бий болгох;
  • Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйл: Хяналтын Хороонд (Supervisory Committee) нэр дэвшүүлэхийг дэмжих зэргээр 6 дугаар зүйлийн хэрэгжилтийг сайжруулах; 6 дугаар зүйлийн механизмд оролцох оролцоог дэмжих чадавхыг бэхжүүлэх, тухайлбал буурай хөгжилтэй орнуудын чадавхыг нэмэгдүүлэх г.м;
  • Ил тод байдлыг сайжруулах: Сайжруулсан ил тод байдлын тогтолцооны хүрээнд тайлагнах арга хэрэгсэл, дэмжлэгийг эцэслэн боловсруулах, хариуцлагын тогтолцоог эхлүүлэх; буурай хөгжилтэй орнуудыг ил тод байдлын тайлан бэлтгэж ирүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Технологи: эрчим хүчний шилжилтийг уур амьсгалын зорилтуудад хүрэх суурь алхам байдлаар түүнд холбогдох технологийн хөгжлийг дэмжих;
  • Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг түргэсгэх арга зүйн үндсэн дэмжлэг болох шинжлэх ухаан, технологи, мөн удахгүй гарах IPCC -гийн тайлангийн явцыг сайжруулах; Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хэмжих дэлхийн хэмжээний хяналт (Globalstocktake) болон түүний техникийн яриа хэлэлцээ нь Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг нягт нямбай, интерактив, хүртээмжтэй хянах механизм байх ёстой;
  • Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо: залуучууд, эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэдийг оролцуулан ажиглагчид болон гишүүн бус оролцогч талуудтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх;