2022.11.01
Төрийн байгууллагуудаасаа эхлэн "цахилгаан автомашин"-нд шилжих шаардлагатай
Бид уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, агаар орчны бохирдол тухай яриад байдаг хэр нь үйлдэл дээрээ их алдаж байна.
Монгол Улсын хэмжээнд 400 гаруй цахилгаан машин, 23-н цэнэглэх цэг байдаг гэсэн мэдээлэл байна. Цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэх, нэг стандартад шилжүүлэх, энэ төрлийн бизнесийг дэмжих төрийн бодлогыг гаргах гэх мэт ажлууд дутагдалтай байна.
Төрийн байгууллагуудаасаа авхуулаад цахилгаан автомашинд шилжих, нийтийн тээврээ агаар орчны бохирдол үүсгэдэггүй болгох гэх мэт олон ажлыг хийх шаардлагатай байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам онцолж байгаа.