2022.11.03

Т.Энхтүвшин: Цэргийн алба хаагчдын орон сууцны асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

С.Ганбямба генаралыг дэмжиж байна. Цэргийн байгууллагад 30 гаруй жил ажилласан. Дорноговь аймагт Зүүнбаян гээд баг бий. Хуучин Зүүнбаянгийн дивиз байсан. Сүүлийн жилүүдэд Зүүнбаянгийн анги өргөтгөөд Мотобуудлагын хороо болсон. Маш олон цэргийн алба хаагчид гэр бүлтэйгээ очиж суурьшиж байгаа. Тэдний орон сууцны асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөх шаардлагатай байна.

Хоёрдугаарт Зүүнбаян дээр барилгын цэргийн ангийг яаралтай байгуулж өгөөч. Томоохон төсөл хөтөлбөрүүд Дорноговь, Өмнөговь аймагт хэрэгжиж байна. Цаашдаа H3 хурдны зам тавих, нефть боловсруулах үйлдвэр гээд төсөл, хөтөлбөрүүд байгаа юм. Тиймээс Зүүнбаянгийн цэргийн ангийг дагалдуулсан барилгын цэргийн ангийг байгуулахад та ямар санал, бодолтой байна вэ?

Гуравдугаарт Зүүнбаянгийн цэргийн ангийн барилга, байгууламж хуучирсан. Үүнийг буулгах, цэвэрлэх ажил дээр анхаарж өгнө үү. Хуучин цэргийн анги, нэгтгэлүүдийн барилга, байгууламжийг нурааж, шинээр барих цэвэрлэж энэ асуудал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай.  

Түүний асуултад Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад нэр дэвшигч С.Ганбямба хариуллаа.