2022.09.28
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сэтгэл шингээн урласан хувцасны коллекцыг хүргэж байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээний хүрээнд “Андра” академийн загвар өмсөгчид дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сэтгэл шингээн урласан хувцсыг өмсөж олон нийтэд танилцууллаа.
Монгол угсаатан, Ноос ноолуур, Арьс, Эсгий, Гоёлын, Хуримын болон хүүхдийн хувцасны коллекцын үзүүлбэрийг толилуулсан юм. Мөн энэхүү үзүүлбэрийн дараа олны танил 20 гаруй хамтлаг дуучид төв талбайд хүрэлцэн ирсэн зочдод уран бүтээлийн тоглолт үзүүлэн “Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээ өндөрлөлөсөн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn