Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй “Зангиагүй уулзалт” зохион байгууллаа
2022.10.14

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлтэй “Зангиагүй уулзалт” зохион байгууллаа

Энэ уулзалтаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар төвлөрөл, түгжрэлийн эсрэг бодлогын менежментийн чиглэлээ тайлбарлан ярилцав.

Тодруулбал,

  • Түгжрэлийн гамшгийн эсрэг нийтээрээ тэмцэж өөр өөрийн бага боловч хувь нэмрээ оруулж байж төвлөрөл саарна, түгжрэл буурна.
  • Нийтийн сайн үйлчилгээтэй тээвэр нийтэд тэгш боломж олгох тул нийтийн тээврийн парк шинэчлэлт хийж, чиглэл, зогсоол, санхүүжилт, менежментийг шинэ шатанд гаргана.
  • Хот төлөвлөлт тодорхой болж баталгаажиж байж түгжрэлийн эсрэг бодлого урт хугацаандаа үр дүнтэй болно.
  •  Зарим уулзварууд дээр зохицуулалт хийж эхэлсэн.
  • Нийтийн тээвэрт 1 дүгээр эгнээг чөлөөлж өгөх бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
  • Түгжрэл бууруулах иргэн, хуулийн этгээдийн сайн санаачилгуудыг дэмжинэ.
  • Сургууль, цэцэрлэг зэрэг нийгэм-соёлын үйлчилгээ үзүүлдэг газруудын байршлыг оновчтой тогтоож, энэ чиглэлд зохих арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас байнга шахаж шаардана.
  • Хотын төвийн хэт барилгажилтыг хязгаарлах зохицуулалтын арга хэмжээ авч, хотын төвөөс ажлын байруудаа сайн дураар нүүлгэх санаачилга, арга хэмжээг дэмжинэ.
  • Замын хөдөлгөөний ухаалаг зохицуулалт-хяналтын системийг буй болгож замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх, даатгалын үйлчилгээг хялбаршуулах замаар түгжрэлийг тодорхой хувиар бууруулна.
  • Олон улсын туршлагын дагуу түгжрэлийн бүсийг зарлаж, эдийн засгийн арга хөшүүрэг, татвар, төлбөрийн шинэ механизм нэвтрүүлэн импортын машины хэт өсөлтийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг бэлтгэн ЗГ, УИХ, нийтэд танилцуулна.
  • Авто замын сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, тээвэр ложистикийн талаар явуулах Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлнэ.
  • Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд аргагүй нөхцөлд захиргааны арга хэмжээ авна.
  •  LRT -г төдийгүй BRT -г дэмжин ажиллана.
  •  Түгжрэл бол бидний сэтгэлгээнээс ихээхэн үүдэлтэй, төрийн дотоод гацаа болох төлөвлөлтгүй, уялдаагүй салангид байдалтай шууд холбоотой учраас хандлагын өөрчлөлтийг хийх соёл гэгээрлийн ажлыг идэвхтэй явуулна.

Төвлөрөл сааруулах бодлого нь дагуул хотуудыг хөгжүүлэх болон хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад чиглэсэн үндэсний хэмжээний өргөн хүрээтэй үйл ажиллагаа зэргээр нээлттэй санал бодлоо хэлэлцжээ.