Медалийн тогтоолыг баталлаа
2009.12.09

Медалийн тогтоолыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр үдээс хойш хуралдлаа. Хуралдаанаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль бий болгох тухай хэлэлцэж, 93,5 хувийн саналаар тогтоолыг баталсан юм. Түүнчлэн чуулганы дундуур УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, УИХ-ын гишүүн Н.Энхболдын саналаар дээрх тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлахаар болсон бөгөөд УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дэмжлээ. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Засгийн газар нэгэнт хийчихсэн зүйлээ шийдүүлэхээр УИХ-д оруулж ирэх бус, УИХ тухайн асуудлыг шийддэг байх нь зүйтэй хэмээн хэлж байв.
Медалийг 30 мянган ширхэг хийжээ. Нэг медаль хайрцагтайгаа хамт 3600 төгрөг, үнэмлэх нь 1000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 138 сая төгрөгийг улсын төсвөөс гаргасан юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.