"НВЦ" ХХК нь 400 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна
2022.10.11

"НВЦ" ХХК нь 400 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүдийн хамтаар /2022.10.10/ Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрйн өмчийн оролцоотой томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Эхний үйлдвэр болох "НВЦ" ХХК нь 2003 оноос өндөгний үйлдвэрлэлээр дагнаж, өнөөдрийн байдлаар 400 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, 700 гаруй мянган толгой шувууны аж ахуй эрхэлж байна.

Тус компани нь нэг дор 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, 1 сая өндөглөгчийн аж ахуйн инженерийн шугам сүлжээ бүхий хүчин чадалтай.
2023 онд шувууны тоо толгойг 1,2 саяд хүргэх зорилттой ажиллаж байна.