"Төв нутгийн Алтан намар-2022" үзэсгэлэн худалдаанд оролцож, худалдан авалт хийлээ
2022.10.11

"Төв нутгийн Алтан намар-2022" үзэсгэлэн худалдаанд оролцож, худалдан авалт хийлээ

Нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй "Төв нутгийн Алтан намар-2022" үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоолол эрхлэгчидтэй уулзан, бараа бүтээгдэхүүнтэй нь танилцаж, худалдан авалт хийлээ.

Үзэсгэлэн худалдаанд Төв аймгийн 27 сумын 19 хоршоо, 36 аж ахуйн нэгж, байгууллага, 199 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд нийт 322 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцож байна.

Нийслэлчүүд та бүхэн үзэсгэлэн худалдаагаар ирж, Төв аймгийн 27 сумын бренд бүтээгдэхүүн болон шинэ сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, шинэ ургацын хүнсний ногоо зэрэг олон төрлийн бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авах боломжтой юм.

Энэхүү үзэсгэлэн худалдааг Төв аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Төв аймгийн нутгийн зөвлөл, "FOOD CITY" худалдааны төвтэй хамтран 10 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд зохион байгуулж байна.