2022.10.10

Төрөлх сумандаа ажиллах сонирхолтой төгсөх курсын оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, "Хамтын ажиллагаатай Булганчууд" нэгдсэн арга хэмжээний хүрээнд "Next generation" оюутны уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтаар аймгийн ЗДТГ, сумдын болон агентлаг байгууллагын дарга нар орон нутаг, салбартаа дутагдалтай байгаа мэргэжилтнүүдийн судалгааг танилцуулж, оюутнуудынхаа санал хүсэлтийг сонсов. Булган аймагт эмч, сувилагч, багш, сумын ЗДТГ-т тодорхой чиглэлийн мэргэжилтнүүд хүний нөөцийн хувьд хомсдолтой байна.

Иймд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Булган аймгийн 16 сум, 1 тосгонд дутагдалтай байгаа мэргэжлээр төрөлх сумандаа ажиллах сонирхолтой, сум тус бүрээс төгсөх курсын 1 оюутанд Сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn