2022.09.19
Жаргалант зуслангийн барилгын явц хэвийн үргэлжилж байна
Жаран нэгэн жилийн түүхтэй хүүхдийн Жаргалант зуслангаа сэргээхээр ажиллаж байна. Одоогоор 6 хэсэг бүхий төлөвлөлттэй зуслангийн гол байгууламж захиргаа, аж ахуй, сургалт, хоолны танхим бүхий 2 давхар барилгын санхүүжилт болох 920 сая төгрөгийг улсын төсвөөс шийдвэрлэсэн.
Үнийн өсөлт, төсвийн хүндрэлтэй байгаа ч барилгын явц хэвийн үргэлжилж байна. Ирэх онд хүүхдүүдээ хүлээж авахад нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудтай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ газар дээр нь очиж танилцлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn