"Шинэ хөдөө" төсөлд хамрагдсан иргэд нэрийн бүтээгдэхүүнээ гарган худалдаалж эхэллээ
2022.08.17

"Шинэ хөдөө" төсөлд хамрагдсан иргэд нэрийн бүтээгдэхүүнээ гарган худалдаалж эхэллээ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар Булган аймагт "Шинэ хөдөө" төсөл хэрэгжиж эхэлсэн.  

Энэ төсөл нь иргэдийг ажилтай орлоготой болгох, ХАА-н үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох, ХАА-н чадамжид суурилсан үйлдвэрлэл явуулах, хүний нөөцийг чадавхжуулах, малын чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүрэг бүрдүүлэх, эрчимжсэн аж ахуйн техник технологийн шинэчлэлийг үе шаттай хийх, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжиж буй юм. 

"Шинэ Хөдөө" төсөлд хамрагдсан иргэд нэгдэж, нэрийн бүтээгдэхүүнээ гарган, худалдаалж эхэлсэн байна. Цаашид эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан олон олон эко бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэж байгааг онцоллоо.