Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байна
2022.10.07

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж байна

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий БОХХААБХ-ны ажлын дэд хэсэг өнөөдөр хуралдлаа.

Тус хуулийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн БОХХААБХ-ны дарга Б.Саранчимэг болон УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Бат-Эрдэнэ, Д.Өнөрболор, Ц.Туваан, Г.Тэмүүлэн нарын гишүүд ажиллаж байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх, нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах асуудлыг бусад хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn